Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 оны 11 дүгээр сарын сүүлийн арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
Агаарын температур: Агаарын дундаж температур энэ арав хоногт Эрдэнэбулган, Цэцэрлэг, Төвшрүүлэх, Хотонт, Булган сумдын нутгаар 11,3-13,9 градус, бусад сумдын нутгаар 14,5-18,4 градус хүйтэн байлаа. Агаарын температурыг олон жилийн дундажтай харьцуулахад Чулуут, Хангай, Өлзийт, Хотонт, ӨндөрУлаан, Булган сумдын нутгаар олон жиийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1,1-3,7 градус хүйтэн байсан байна. Агаарт өдөртөө аймгийн нийт нутгаар 1,0-5,0 градус хүйтэн байсан байна. Агаарт шөнөдөө Эрдэнэбулган, Цэцэрлэг, Эрдэнэмандал, Жаргалант сумдын нутгаар 23,0-28,0 градус, бусад нутгаар 30,0-32,0 градус хүйтэн байсан байв.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт Эрдэнэбулган, Хашаат, Өгийнуур, Булган, ӨндөрУлаан сумдын нутгаар 12,0–15,0 градус, бусад сумдын нутгаар 16,0-19,0 градус хүйтэн байлаа. Хөрсний гадарга дээр аймгийн Эрдэнэмандал, Тариат сумдын нутгаар 2,0-3,0 градус хүйтэн, Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Чулуут, Өлзийт, Өгийнуур сумдын нутгаар2,0-8,0 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр шөнөдөө аймгийн нийт нутгаар 28,0-33,0 градус хүйтэн байсан байна
Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 1,4-6,0 мм тунадас орсон, байна.Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулахад аймгийн нийт нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орсон байлаа.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэт 9-20 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэмандал сумын нутгаар түр зуур секундэт 20 метр хүрсэн байна. 10 м/с–ээс их өдөр Өгийнуур сумын нутгаар ажиглагдаагүй, бусад сумдын нутгаар 1-8 өдөр ажиглагдсан байлаа.
Цасан бүрхүүл:Энэ сарын 30-ны байдлаар сумын төвийн ойролцоо хэмжсэн цасны хэмжилтийн мэдээгээр аймгийн нийт нутгаар цастай байна.Цасны дундаж зузаан Хашаат, Чулуут, Булган сумдын нутгаар 3-4 см, Эрдэнэбулган, Цэцэрлэг, ӨндөрУлаан, Өгийнуур сумдын нутгаар 5-6 см, Өлзийт, Хотонт, Хангай, Цахир сумдын нутгаар 8-10 см, Тариат, Эрдэнэбулган, Батцэнгэл сумдын нутгаар 11-13 см, Төвшрүүлэх, Жаргалант сумдын нутгаар 20-21 см байлаа. цасны дундаж нягт нь 0,13-0,20 г/см3 байлаа.
Цасны нэмэлт ажиглалтын мэдээгээр Эрдэнэмандал сумын цасны дундаж зузаан 18-35см, дундаж нягт нь 0,20-0,29 г/см3 , Цэцэрлэг сумын нутгаар цасны дундаж зузаан 12-18см, цасны дундаж нягт 0,20-0,26 г/см3 , Төвшрүүлэх сумын нутгаар цасны дундаж зузаан 24-28 см , цасны дундаж нягт 0,24-0,28 г/см3 , Жаргалант сумын нутгаар цасны дундаж зузаан 20-31 см, дундаж нягт нь 0,16-0,24 г/см3 , Хангай сумын нутгаар цасны дундаж зузаан 9-18 см, дундаж нягт нь 0,20-0,27 г/см3 , Цахир сумын нутгаар цасны дундаж зузаан 10-19 см, дундаж нягт нь 0,22-0,27 г/см3, Тариат сумын нутгаар цасны дундаж зузаан 15-25 см, дундаж нягт нь 0,23-0,25 г/см3, Их тамир сумын нутгаар цасны дундаж зузаан 7-15 см, дундаж нягт нь 0,16-0,19 г/см3 , Цэнхэр сумын нутгаар цасны дундаж зузаан 12-17см, дундаж нягт нь 0,19-0,25 г/см3 байсан байна.
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд Цэцэрлэг, Төвшрүүлэх, Жаргалант, Хангай, Цахир, Эрдэнэмандал, Тариат, Цэнхэр сумдууд цагаанаар зудархуу байна.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл: МАА-н үйлдвэрлэлд мал хээлтүүлэх, малд нэмэгдэл тэжээл өгөх, отор нүүдэл хийх зэрэг ажлууд явагдаж байна .Энэ сарын 30-ны байдлаар өдөр шөнийн темпертурын хэлбэлзлэл ихтэй, агаарын дундаж температур олон жилийн дунджаас ихэнх нутгаар хүйтэн, цас ихтэй байгаа нь өвөлжилтийн байдлыг хүндрүүж байна. Эрдэнэмандал сумын нутгаар цас ихтэй, цасан шуурганы улмаа 4 өдөр малын бэлчээрлэлт саатсан байна.Өвлийн эхээр буюу өнгөрсөн 11 дүгээр сард ихэнх нутгийг хамарч 5-11 удаа цас, нойтон цас орж цасан шуурга шуурсан нь зам даваа хаагдах, бэлчээрийн өвс ургамал цасанд дарагдах, улмаар мал бэлчих боломжгүйд хүргээд байна. Эрдэнэбулган, Цэцэрлэг, Хашаат, Чулуут, Хангай, ӨндөрУлаан, Хотонт сумдын нутгаар малын усан хангамж сайн, бусад сумдын нутгаар малын усан хангамж сайн байлаа.
ХААЦУ-ын ерөнхий технологич инженер Н.Галдигмаа